Орчин үеийн даяаршилын эринд улс орнуудын эдийн засаг улам бүр харилцан хамааралтай,нэгдмэл болохын хамт харилцан бие биенээ нөхөх чиглэлээр хөгжиж байна.Энэ нөхцөлд олон улсын худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагаанаас үндэсний ашиг эдийн засаг, иргэдийнх нь амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдол жил ирэх тусам улам өссөөр байна.